“Театрын өдрүүд 2014” аялан тоглолт болно
Улсын Драмын Эрдмийн Театраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Театрын өдрүүд” аялан тоглолт энэ сарын 18-наас эхэлнэ.
Мэдээллийн алба

Улсын Драмын Эрдмийн Театраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Театрын өдрүүд” аялан тоглолт энэ сарын 18-наас эхэлнэ. Тоглолтын эхний ээлж зүүн бүсийн аймгуудад буюу Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, Дорнод аймаг, Сүхбаатар аймагт зохион байгуулагдах ажээ.
Энэ удаагийн аялан тоглолтод хүүхэд багачуудад зориулсан К.Драгунскаягийн “Оны сурлагатнууд орохыг хориглоно”, залууст зориулсан хайр сэтгэлийн тухай өгүүлэх С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё”, Н.Ганхуягийн “Бүүвэй” уянгын драмын жүжиг, Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч” шоу драмын жүжгүүд тоглогдох аж.


















