Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Театрын урлаг” уран сайхны шүүмжийн уралдааны болзол

Зорилго: Тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих, сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, ур

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Театрын урлаг” уран сайхны шүүмжийн уралдааны болзол
“Театрын урлаг” уран сайхны шүүмжийн уралдааны болзол. Зураг: МҮОНРТ

Зорилго: Тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих, сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, уран сайхны шүүмжийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршино.

Шалгуур: Төв, орон нутгийн театруудын тайзнаа тавигдсан жүжиг, киноны бүтээлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэсэн, онолын үндэслэл сайтай бичигдсэн байна.

Хамрах хүрээ: Мэргэжлйин урлаг судлаачид, уран бүтээлчид, урлаг утга зохиолын чиглэлээр суралцагч оюутнууд, магистрант, докторантууд хамрагдана.

Хугацаа: Уралдааныг 2014 оны 09-р сарын 25-аас эхлэн зарлаж байна. Шалгаруулалтын дүнг 2014 оны 11сард УДЭТ-ийн “Алтан үе-ахмадын туршлага” Эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулна.

Шүүмжийн бүтээлийг 11-р сарын 10-ны дотор СУИС-ийн ТУС-ийн “Эрдмийн зөвлөл”-д natsagdoo@yahoo.com , tdus_1@yahoo.com цахим хаягаар ирүүлнэ үү.

Болзол:

1. Шүүмжийн бүтээл:
• I байр – 1 өргөмжлөл, 1 сая төгрөг
• II байр – 1 өргөмжлөл 500 мянган төгрөг
• III байр – 1 өргөмжлөл 250 мянган төгрөг

Байр эзэлсэн болон шилдэг бүтээлүүдийг төвийн сонин, сэтгүүлд нийтлүүлэх бөгөөд олон нийтэд сургалчилна.

СУИС-ийн ТКУС-ийн Эрдэмийн зөвлөл Тайз дэлгэцийн судалгааны профессорын баг

Хуваалцах