Тэд наадмын билет авах шаардлагагүй
Төв цэнгэлдэх орох шаардлагагүйгээр хүчит бөхийн барилдаан, наадмын нээлт хаалтаа үзчихдэг эрхэмүүд бол Төв цэнгэлдэхийн хажууд аж төрөх Рапид харшийн оршин суугчид.
Мэдээллийн алба

Төв цэнгэлдэх орох шаардлагагүйгээр хүчит бөхийн барилдаан, наадмын нээлт хаалтаа үзчихдэг эрхэмүүд бол Төв цэнгэлдэхийн хажууд аж төрөх Рапид харшийн оршин суугчид. Тэд энэ жилийн баяр наадмыг мөн л гэрийнхээ цонхоор, тагт нь дээрээ тухлан сонирхох юм. Харин зүгээр нэг үзээд суух биш тэндээс өөрсдийгөө харж буй шүү гэсэн шиг цонхондоо Төрийн далбаагаа өлгөж, үндсэрхэг үзлээ илэрхийлсэн нь ийнхүү бидний дуранд буулаа.



















