Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тедди Риньегийн ялалтын цуврал 154 хүрээд зогсов

Үүнээс хойш 10 жил хүнд жинд "ноёрхсон" Ринье өнөөдөр нутагт нь болж буй “Их дуулга”-ын 1/8 шигшээд Японы Кокоро Кагэүрад нэмэлт цагт вазаригаар ялагдлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тедди Риньегийн ялалтын цуврал 154 хүрээд зогсов
Тедди Риньегийн ялалтын цуврал 154 хүрээд зогсов. Зураг: МҮОНРТ

“Лондон-2012”, “Рио-2016” олимпын наадмын аварга, дэлхийн 10 удаагийн аварга, Францын домогт жүдоч Тедди Риньегийн олимп, дэлхий, тив, “Мастерс”, “Их дуулга”, Гранпри тэмцээнд ялалтын цуврал 154-т хүрээд зогслоо.

Өдгөө 31 настай тэрбээр 2010 онд Токиод болсон ДАШТ-ий үнэмлэхүй жингийн шигшээ барилдаанд Японы Даики Камикавад ялагдаж байсан.

Үүнээс хойш 10 жил хүнд жинд "ноёрхсон" Ринье өнөөдөр нутагт нь болж буй “Их дуулга”-ын 1/8 шигшээд Японы Кокоро Кагэүрад нэмэлт цагт вазаригаар ялагдлаа.

Түүнчлэн “Тедди Баавгай” 12 жилийн дараа медальгүй хоцорч байна. 2008 онд Хамбургийн Дэлхийн супер цомд хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельгийн Грим Вуйстерсэд ялагдаж байжээ.

Хуваалцах