Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тегеран хотод Ираны эрх баригчдад хариуцлага оногдуулахыг шаардсан жагсаал болж байна

Ираны нийслэл Тегеран хотод эсэргүүцлийн жагсаал болж байна. Жагсагчид Тегеран хотын захад сүйрсэн Украины онгоцны ослын талаар худлаа мэдээлэл өгсөн улсынхаа эрх баригчдад бухимдалтай байгаагаа илэрхийлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тегеран хотод Ираны эрх баригчдад хариуцлага оногдуулахыг шаардсан жагсаал болж байна
Тегеран хотод Ираны эрх баригчдад хариуцлага оногдуулахыг шаардсан жагсаал болж байна. Зураг: МҮОНРТ

Ираны нийслэл Тегеран хотод эсэргүүцлийн жагсаал болж байна. Жагсагчид Тегеран хотын захад сүйрсэн Украины онгоцны ослын талаар худлаа мэдээлэл өгсөн улсынхаа эрх баригчдад бухимдалтай байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ираны Тегеран хотын захад Украины зорчигч тээврийн онгоц сүйрч, энэ үйл явдал дэлхий дахины анхаарлын төвд орсон. Тухай үед Ираны удирдагчид Бионг 737-800 онгоц техникийн саатлын улмаас осолдсон гэх мэдээллийг өгч байсан юм. Харин АНУ, Канадын зүгээс дээрх онгоцыг Иран улс пуужингаар харван унагаасныг баримт нотолгоо харуулж байгааг мэдээлж байсан юм. Үүнээс гадна 170 гаруй зорчигчийг тээвэрлэж явсан тус онгоцыг пуужингаар харвасан гэдгийг харуулсан бичлэг цахим орчинд тавигдаж, Ираны удирдагчид худал мэдээлэл өгсөн нь тодорхой болсон юм. Ийнхүү бүх хэрэг явдал тодорхой болсны дараагаар буюу бямба гарагт Ираны албаныхан Бионг 737-800 онгоцыг санамсаргүйгээр пуужингаар харван унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгвэл Ираны нийслэл Тегеран хотод Украины зорчигч тээврийн онгоцны ослын талаар худлаа мэдээлэл өгч байсан удирдагчдаа буруутгасан жагсаал болж байна. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын ихэнх оюутан залуус байгаа төдийгүй Ираны дээд удирдагч Али Хаменейг огцрохыг шаардсан уриа лоозон барьжээ.

Тегеран хотын Шариф болон Ами Кабир гэх хоёр их сургуулийн гадаа оюутан залуус цуглаж, Украины онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Удалгүй энэхүү цугларалт эсэргүүцлийн хөдөлгөөний шинж чанартай болж эхэлжээ. Нийт 1000 гаруй оюутан залуус Ираны эрх баригчдын эсрэг жагсаал өрнүүлж байгаа юм. Жагсагчид Украиныг зорчигч тээврийн онгоцыг пуужингаар харвасан болон энэ талаарх худал мэдээлэл өгсөн хүн бүрт хариуцлага тооцохыг оюутан залуус шаардаж байнa.

Сонирхуулахад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах