Техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг нийтийн тээвэрт явуулахгүй
“Нийслэлийн нийтийн тээврийн газар”-аас жилд хоёр удаа зорчигч тээврийн техникийн хяналтын үзлэг зохион байгуулдаг.
Мэдээллийн алба

“Нийслэлийн нийтийн тээврийн газар”-аас жилд хоёр удаа зорчигч тээврийн техникийн хяналтын үзлэг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзлэгт өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 2600 гаруй тээврийн хэрэгсэл хамруулах юм байна. Стандартын шаардлага хангаагүй, иргэдийн тав тухыг алдагдуулсан, техникийн бүрэн бүтэн байдал нь алдагдсан тээврийн хэрэгсэлийг үйлчилгээнд явуулахгүй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын “Олон нийттэй харилцах хэлтэс”-ийн ажилтан н.Даваасүрэн анхаарууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд энэ сарын 16-наас 11-р сарын 15-ны үзлэгт хамрагдах юм байна.


















