Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэмка МУСТА боллоо

Тоглолтын үеэр "Эмоци" хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин буюу Тэмка, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, “Х Түц” хамтлагийн жүжигчин А.Туяа, “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Ц.Алдармаа нар МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэмка МУСТА боллоо
Тэмка МУСТА боллоо. Зураг: МҮОНРТ

Инээдмийн баярт зориулсан хошин урлагийнхны “The Best of Comedy” хоёрдугаар наадам боллоо. Ёслолын арга хэмжээнд "Маск", "Х ТҮЦ", "Эмоци", "Шинэ Үе", "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", "Чапи&Суурь" зэрэг хамтлаг, продакшнууд болон МУГЖ Ж.Галсантогтох, Л.Чаминчулуун, Б.Туяа зэрэг хошин урлагийн анхдагч уран бүтээлчид оролцсон юм. Нэгдсэн тоглолтоос олсон бүх орлогыг гуравдугаар төрөх эмнэлэг болон хүүхдэд зориулсан сайн үйлсэд хандивлах юм.

Хуваалцах