“Тэмүүжин” цогцолборыг Халимагт байгуулна
Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элиста хотод түүхийн аялал жуулчлалын “Тэмүүжин” цогцолбор байгуулахаар болсон.
Мэдээллийн алба

Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элиста хотод түүхийн аялал жуулчлалын “Тэмүүжин” цогцолбор байгуулахаар болсон.
Чингис хааны эзэнт гүрэн, 13-р зууны монголчуудын түүх соёлд тулгуурлан байгуулах уг цогцолборт Монгол Улсын түүхийн музей, Халимаг улсын түүхийн музей багтах юм байна.
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн М.Зоригт нар өнөөдөр ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элиста хотын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгч В.Намруевыг хүлээн авч уулзах үеэрээ энэхүү төслийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.


















