Тэнгэрээс унасан алмаазыг хайж байна
Их Британид агаарын бөмбөлгөөс шидсэн 20 мянган доллароор үнэлэгдэх алмааз эрдэнийг хайж байна. “77 Diamonds” компанийнхны брэндээ сурталчлах зорилгоор 30,5 километрийн өндрөөс хаясан үнэт чулуу Линкольншир гүнлэгийн Ли тосгоны ойролцоо унажээ.
Мэдээллийн алба

Их Британид агаарын бөмбөлөгөөс шидсэн 20 мянган доллароор үнэлэгдэх алмааз эрдэнийг хайж байна. “77 Diamonds” компанийнхны брэндээ сурталчлах зорилгоор 30,5 километрийн өндрөөс хаясан үнэт чулуу Линкольншир гүнлэгийн Ли тосгоны ойролцоо унажээ.
Тус компани агаарын бөмбөлөгт “GPS” суурилуулсан бөгөөд үнэт чулууны унасан газрыг тогтоон хайж байна.
“Хэрэв та алмааз эрдэнэсийг олж чадвал өөртөө үлдээж болно. Ямар ч татвар, татаас авахгүй. Чулуу таных болно” гэж үнэт эдлэлийн пүүсийн ажилтан мэдэгджээ.


















