"Тэнгэрийн хүү" дахин тоглогдоно
УДЭТ-ын уран бүтээлчид "Тэнгэрийн хүү" үндэсний түүхэн жүжгийг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх долоодугаар сарын 9, 10-нд тоглох гэж байна.
Мэдээллийн алба

УДЭТ-ын уран бүтээлчид "Тэнгэрийн хүү" үндэсний түүхэн жүжгийг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх долоодугаар сарын 9, 10-нд тоглох гэж байна.
Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын жүжигчин болон УДЭТ-ын уран бүтээлчид оролцон тоглоно.
Найруулагчаар Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, зохиолыг Б.Цогнэмэх бичсэн билээ.


















