Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тэнгэрийн хүү”-гийн дүрийг Г.Алтангэрэл бүтээнэ

өмнө нь “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюйд УДЭТ-ийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг тоглосон билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тэнгэрийн хүү”-гийн дүрийг Г.Алтангэрэл бүтээнэ
“Тэнгэрийн хүү”-гийн дүрийг Г.Алтангэрэл бүтээнэ. Зураг: МҮОНРТ

"Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр” энэ сарын 27-нд тохиож байгаа. Тэгвэл Улсын драмын эрдмийн театраас энэ өдрийг тохиолдуулан Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээ 19:00 цагт тоглохоор болжээ. Түүнчлэн энэ удаад “Тэнгэрийн хүү” Модун Шаньюйд соёлын тэргүүний ажилтан Г.Алтангэрэл тоглох юм байна.

УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэлийн хувьд энэ сарын 6-11-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Хоёр хүний жүжгийн 19 дэх удаагийн олон улсын фестивальд гэргий жүжигчин Г.Номууны хамт оролцож "Special Performance" шагналын эзэн болсон билээ.

Түүнчлэн Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийн Түмэн Шаньюйд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатан Моголд ардын жүжигчин, төрийн шагналт Н.Сувд, бага хатан Шунхуйд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Арваадай хунтайжид жүжигчин Т.Сэргэлэн, Лүүсүү ванд ардын жүжигчин П.Цэрэндагва нар тоглоно.

Ташрамд дуулгахад, өмнө нь “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюйд УДЭТ-ийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг тоглосон билээ.

Хуваалцах