"Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг тоглогдоно
Улсын драмын эрдмийн театрын 2019-2020 оны үзвэрийн жилийн нээлт энэ сард тохиож байна
Мэдээллийн алба

Улсын драмын эрдмийн театрын 2019-2020 оны үзвэрийн жилийн нээлт энэ сард тохиож байна. Түүнчлэн тус театрын уран бүтээлчид нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулж "Монгол жүжгийн өдрүүд”-ийг зарлаж байгаа аж. Тухайлбал, УДЭТ-ын тайзнаа энэ сарын 17,18-нд 19:00 цагт, 19, 20-нд 18:00 цагт Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг, 25-нд 19:00 цагт, 26, 27-нд 18:00 цагт Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжиг тоглогдох аж.
Харин ирэх сард Л.Өлзийтөгсийн "Бүсгүйн зурвас", Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр", Э.Оюуны "Би эндээс явахгүй", О.Элбэгтөгсийн "Надтай үлдээч", Ц.Балдоржийн "Хайрын виз" бүтээл үзэгчдэд хүрэх аж.



















