Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тэнгэрийн нулимс шиг аялгуу" дуу

МУАЖ Ш.Чимэдцэегийн шинэ уран бүтээл "Тэнгэрийн нулимс шиг аялгуу"

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тэнгэрийн нулимс шиг аялгуу" дуу
"Тэнгэрийн нулимс шиг аялгуу" дуу. Зураг: МҮОНРТ

МУАЖ Ш.Чимэдцэегийн шинэ уран бүтээл "Тэнгэрийн нулимс шиг аялгуу"

Тэнгэрийн зарилгаар илгээгдсэн
Газрын диваажинг эзэлсэн
Монголын хийморийг манасан
Маанийн үсэг шиг аялгуу

Маанийн үсэг шиг Агуу их уртын дуу
Дорнын их талын
Дотоод анирыг чагнахаар
Дээдийн орноос илгээдсэн

Тэнгэрийн нулимс шиг аялгуу

Тэнгэрийн нулимс шиг Агуу их уртын дуу

Алтан дэлхийг гийгүүлэгч
Аялгууны дээд тэнгэрийн зарлиг
Хөхрөгчийн зүгээс буусан
Хүслэнт эгшиглэн тэнгэрийн нулимс

Хүслэнт эгшиглэн Агуу их уртын дуу
Хүйлэн хөхийн чинадаас
Хөрстийн жаврыг үргээхээр
Доод тиврүү зарагдсан
Долоон бурхан шиг аялгуу

Долоон бурхан шиг Агуу их уртын дуу

Хуваалцах