Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд спортын салбарынхан 9240 ширхэг мод тарьжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд спортын салбарынхан 9240 ширхэг мод тарьжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд спортын салбарынхан 9240 ширхэг мод тарьжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хайлааст дахь Хойморь хайрханд Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн ажилтан албан хаагч, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нийт 150 хүн шинээр 500 ширхэг хайлаас мод тарьснаар ногоон байгууламж байгуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

843606386_1901079420858661_4010224136450219614_n

Биеийн тамир, спортын улсын хороо нь 2023-2026 оны хугацаанд таван төрлийн нийт 9240 ширхэг мод тарьж, тарьсан модоо арчилж ирсэн билээ.

Өнгөрсөн он жилүүдэд байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцсэн спортын салбарын хамт олондоо талархал илэрхийлье.

Эх дэлхийн уушги болсон ой модоо хамгаалах их үйлсэд спортын салбарынхан үлгэрлэн оролцож олон нийтийг мод тарих аянд идэвхтэй оролцохыг мөн уриалж байна.

Хуваалцах