Тэргэнцэртэй иргэдийн орчин үеийн бүжгийн тоглолт болно
“Аялал” мэргэжлийн уран бүтээлчид, тэргэнцэртэй иргэдийн хамтарсан орчин үеийн бүжгийн тоглолт энэ сарын 29-ний 17:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдоно.
Мэдээллийн алба

“Аялал” мэргэжлийн уран бүтээлчид, тэргэнцэртэй иргэдийн хамтарсан орчин үеийн бүжгийн тоглолт энэ сарын 29-ний 17:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдоно.
Дээрх тоглолт Монголын урлагийн зөвлөл , АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээн туурвих явцыг дэмжих зорилгоор нийт төгсөгчдийн дунд зарласан төслийн уралдааны үр дүнд төрсөн бүтээл аж.
Сонирхуулахад, Тэргэнцэртэй иргэдийн орчин үеийн бүжгийн төслийг Улаанбаатар чуулгын бүжигчин, соёл урлагийн залуу манлайлагч Ж.Номгонмаа санаачилж, өнгөрсөн гурван сарын хугацаанд дэглэн найруулсан. Тэргэнцэртэй иргэдийн орчин үеийн бүжгийн тоглолт түүний бие даасан анхны бүтээл юм.


















