Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тэргэнцэртэй сайхан бүсгүй" тодорлоо

Монголд анх удаа Тэргэнцэртэй иргэдийн загварын шоу буюу “Wheelchair fashion show” өнгөрсөн жилийн зургаан сард зохион байгуулагдаж, амжилттай болсон.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тэргэнцэртэй сайхан бүсгүй" тодорлоо
"Тэргэнцэртэй сайхан бүсгүй" тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголд анх удаа Тэргэнцэртэй иргэдийн загварын шоу буюу “Wheelchair fashion show” өнгөрсөн жилийн зургаан сард зохион байгуулагдаж, амжилттай болсон.

Тэгвэл өчигдөр Монголын "Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-г анх удаа шалгарууллаа. Энэхүү арга хэмжээнд 15 сайхан бүсгүй оролцсон бөгөөд тэд хамтран бүжиглэж, үндэсний хувцсаа өмсөн тайзнаа гарч, дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамт үзүүллээ.

Мөн шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-н эрхийн төлөө чадвараа сорьсон юм. Архангай, Булган, Баянхонгор, Завхан аймгаас дөрвөн сайхан бүсгүй энэхүү тэмцээнийг зорьж оролцжээ.

Хуваалцах