“Тэргүүн” хонгор тод магнай боллоо
Хаврын бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл, Говь-Алтай аймагт өчигдөр боллоо. Говь-Алтай аймагт болсон хаврын бүсийн уралдааны азарганд 140 гаруй хүлэг гарааны зурхайгаас эргэсэн юм.
Мэдээллийн алба

Хаврын бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл, Говь-Алтай аймагт өчигдөр боллоо. Говь-Алтай аймагт болсон хаврын бүсийн уралдааны азарганд 140 гаруй хүлэг гарааны зурхайгаас эргэсэн юм. Үүнээс Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрболдын “Тэргүүн” хонгор түрүүлэв. Айрагдсан азаргыг танилцуулья.
Азарга /140/
Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрболдын “Тэргүүн” хонгор.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн алдарт уяач Л.Батжаргалын хонгор.
Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат П.Ганболдын хээр.
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Н.Мөнхбадрахын хонгор.
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн харьяат Ж.Мөнхбатын хүрэн халзан тус тус хурдалжээ.


















