"Тэргүүн цом” яруу найргийн наадам болно
Хөвсгөлийн аймгийн Тариалан сумын уугуул, нэрт яруу найрагч Мишигийн Ширчинсүрэнгийн нэрэмжит “Хөвсгөлийн тэргүүн цом” яруу найргийн наадам энэ сарын 21-нд Хөвсгөл аймгийн төв Мөрөнд болно.
Мэдээллийн алба

Хөвсгөлийн аймгийн Тариалан сумын уугуул, нэрт яруу найрагч Мишигийн Ширчинсүрэнгийн нэрэмжит "Тэргүүн цом” яруу найргийн наадам энэ сарын 21-нд Хөвсгөл аймгийн төв Мөрөнд болно.
Энэхүү наадмын зорилго нь М.Ширчинсүрэнгийн бүтээлийг олон нийтэд түгээн таниулахад оршиж байна.
Дээрх наадамд оролцох найрагчид өмнө нь уншигдаж байгаагүй, номонд хэвлэгдээгүй гурван шүлгээ энэ сарын 18-ны дотор b.saraa_2011@yahoo.com хаягаар болон Хөвсгөл аймгийн “Далай ээж” телевизийн байранд ирүүлэх боломжтой юм байна. Гэхдээ тэднээс шалгарсныг нь 21-нд болох наадамд оролцуулах юм байна.
Шагналын хувьд нэгдүгээр байр эзэлсэн найрагч цом, өргөмжлөл 500, хоёрдугаар байр өргөмжлөл 250, гуравдугаар байр өргөмжлөл, 200, тусгай байр 100 мянган төгрөг гардах нь ээ.


















