Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэргүүн туршлага бүхий фермер байгуулна

Айлчлалын хүрээнд, Дундговь аймгийн гадаад харилцаанд нэгэн шинэ хуудас нээж, Азид төдийгүй Европт түнш фермер аж ахуйн нэгжтэй болжээ. Дундговь аймаг дахь сурвалжлагч н.Пүрэвсүрэн мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэргүүн туршлага бүхий фермер байгуулна
Тэргүүн туршлага бүхий фермер байгуулна. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн удирдлагууд Монгол Улсаас Чех улсад суугаа элчин сайд Л.Зүмбэрэллхамын урилгаар Чех болон Словак улсад зочилж, тус улсын зарим фермерийн үйл ажиллагаатай танилцсан байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү дээрх хоёр улсын тэргүүн туршлага бүхий фермерийн аж ахуйг нутагтаа нэвтрүүлэхээр судлаж байгааг Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав ярилаа.

Айлчлалын хүрээнд, Дундговь аймгийн гадаад харилцаанд нэгэн шинэ хуудас нээж, Азид төдийгүй Европт түнш фермер аж ахуйн нэгжтэй болжээ. Дундговь аймаг дахь сурвалжлагч н.Пүрэвсүрэн мэдээлж байна.

Хуваалцах