Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тери Анри: Арсеналд очих уу, гэж үү? Энэ бол хүсэл

АНУ-ын мэйжор лигийн Нью Иорк Ред Булл клубээс явахаа албан ёсоор мэдэгдээд байгаа 37 настай, Франц довтлогч Тьерри Анригийн дараагийн алхам юу байх бол гэдэг нь олны анхаарлыг ихээр татаад байгаа билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тери Анри:  Арсеналд очих уу, гэж үү? Энэ бол хүсэл
Тери Анри: Арсеналд очих уу, гэж үү? Энэ бол хүсэл. Зураг: МҮОНРТ

АНУ-ын "Мэйжор" лигийн "Нью Иорк Ред Булл" клубээс халагдаад буй 37 настай, Франц довтлогч Терри Анри хаана очих нь тодорхойгүй байна.

Арсеналын хуучин цэрэг тэрээр "Миний ирээдүй яг одоогоор жаахан тодорхойгүй байна. Юу болохыг тун удахгүй харцгаая. Арсеналд эргэн очих уу, гэж үү? Энэ бол хүсэл. Зул сар хаяанд ирж байна. Тиймээс энэ миний зул сарын хүсэл. Энэ бол шууд болчих зүйл биш. Арсенал клубт намайг ямар их хайртайг, энэ клубын талаар намайг юу гэж боддог талаар бүгд мэднэ. Яг одоо бол энэ хүсэл гэдгээр байна даа. Би асуултаас мултрах гэж оролдож байгаа юм биш. Гэхдээ би "Ред Булл"-ыг орхих шийдвэрээ зарлаад нэг л хоног болж байна." гэжээ.

Мөн тэрээр "Би одоо ч тоглох чадвартай байгаа гэдгийг миний улирлын тоглолтуудаас харж болох байх. Би зодог тайлах талаар хараахан бодоогүй байна." хэмээжээ.

Хуваалцах