Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Терминатор-6" арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ

"Терминатор" киноны шинэ ангид "Terminator 2: Цээрлүүлэлтийн өдөр” киноны үйл явдал шууд үргэлжилнэ. Ингэснээр "Терминатор-6" өмнөх гурван ангийнхаа үйл явдлыг үгүйсгэх аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Терминатор-6" арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ
"Терминатор-6" арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Алдарт найруулагч Жеймс Камерон "Терминатор" төслийн шинэ ангийн багт орсон. Тодруулбал, тэрбээр 25 жилийн өмнө "Terminator 2: Judgment day" буюу “Цээрлүүлэлтийн өдөр” киног найруулж, жүжигчин Арнольд Шварцнеггер, Линда Хэмильтон нарыг алдрын оргилд хүргэсэн билээ. Тэгвэл Жеймс Камерон "Терминатор-6" киног продюсерлэж байгаа бөгөөд тус бүтээлийг Тим Миллер найруулж байгаа аж. Түүнчлэн энэ анги нэлээд өндөр дүнгээр буюу 200 орчим сая ам.долларын өртгөөр бүтэх юм байна.

Сонирхуулахад, ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх "Терминатор" киноны шинэ ангид "Terminator 2: Цээрлүүлэлтийн өдөр” киноны үйл явдал шууд үргэлжилнэ. Ингэснээр "Терминатор-6" өмнөх гурван ангийнхаа үйл явдлыг үгүйсгэх аж.

Хуваалцах