Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүшита зиндаанд түрүүллээ
Харин жүро зиндаад Азүмарюү С.Тодбилэг 11 давж, дөрөв унан түрүүлсэн бол жонидан зиндаад Г.Сүхбат нэг ч уналгүйгээр тэргүүлсэн юм.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлчийн буюу Кюүшюү башёгийн зургаан зиндааны дөрөвт нь Монгол бөх түрүүллээ.
Тодруулбал дээд зиндаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, их аварга, Хакүхо М.Даваажаргал 43 дахиа түрүүлэв.
Тэгвэл озэки цол хүртэл хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас амжилт, зиндаа нь буурч макүшита зиндаанд ганц ч өвдөг шороодолгүй түрүүллээ.
Харин жүро зиндаад Азүмарюү С.Тодбилэг 11 давж, дөрөв унан түрүүлсэн бол жонидан зиндаад Г.Сүхбат нэг ч уналгүйгээр тэргүүлсэн юм.


















