Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Тэрүнофүжи нэг унаатай башёг тэргүүлж байна

Одоогоор тэмцээний тэргүүлэгчдийн эхэнд шинэхэн океки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг унаа, 11 даваатай бичигдэж байгаа бол түүний араас 10 даваа хоёр унаатай Их аварга Какирюү Ананд, маэгашира Икио нар удаалж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэрүнофүжи нэг унаатай башёг тэргүүлж байна
Тэрүнофүжи нэг унаатай башёг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сумо Аки башё өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилнэ. Одоогоор тэмцээний тэргүүлэгчдийн эхэнд шинэхэн океки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг унаа, 11 даваатай бичигдэж байгаа бол түүний араас 10 даваа хоёр унаатай Их аварга Какирюү Ананд, маэгашира Икио нар удаалж байна.

11 өдөр дараалж даваад буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэний хувьд өчигдрийн барилдаанд сэкиваки Точиозантай барилдаж, өвдөг шороодлоо.

Мөн түрүүлэх өрсөлдөөнд дээр дурьдсан гурван бөхөөс гадна Озэки Кисэносато 9 даваа, гурван унаатай нэхэж байна. Тэмцээн ирэх бямба гарагт өндөрлөнө.

Хуваалцах