Тэрүнофүжи үзүүлэх тоглолтын барилдаанд түрүүлжээ
Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний дараа болдог сүмочдын үзүүлэх тоглолт, сүмог сурталчлах арга хэмжээ зэрэг үйл явдлууд хотуудад болж байна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний дараа болдог сүмочдын үзүүлэх тоглолт, сүмог сурталчлах арга хэмжээ зэрэг үйл явдлууд хотуудад болж байна. Ээлжит нэгэн цугларалт Канагава мужийн Фужисава хотод болсон байна. Энэ үзүүлэх барилдаанд сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргын төлөө Гүржийн сүмоч Точиношинийг давж түрүүлсэн байна. Харин гүрж сүмочийн хувьд шөвгийн дөрөвт их аварга Хакүхог давсан аж.


















