Тэшүүрчид “Дэлхийн цом”-ын гараанд уралдана
Тэшүүрийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, “Дэлхийн цом”-ын цуврал БНХАУ-ын Чанчүнь хотод энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болох гэж байна.
Мэдээллийн алба

Тэшүүрийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, “Дэлхийн цом”-ын цуврал БНХАУ-ын Чанчүнь хотод энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болох гэж байна.
Энэ тэмцээнд оролцохоор манай улсаас хөвгүүдийн ангилалд тэшүүрийн үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Я.Зоригтбаатар, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ А.Зул, эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Батгэрэлт нар Чанчүнийг зорилоо. Мөн тэдэнтэй хамт “Дэлхийн цом”-ын гараанд спортын мастер М.Мөнх-Од нар оролцохоор дасгалжуулагч Ж.Долгорсүрэнгийн удирдлага дор урд хөршийг зорьжээ.


















