Тэшүүрийн 1500 метрийн дээд амжилт шинэчлэгдлээ
Канадын Калгари хотноо өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн тэшүүрийн спортын "Дэлхийн цом"-ын тэмцээний үеэр 1500 метрийн дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.
Мэдээллийн алба

Канадын Калгари хотноо өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн тэшүүрийн спортын "Дэлхийн цом"-ын тэмцээний үеэр 1500 метрийн дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Энэхүү рекордыг АНУ-ын тамирчин Британи Боу 1 минут 51.59 секундэд туулж, шинэ дээд амжилтын эзэн болсон байна.
Үүнээс өмнө Канадын тамирчин Синди Классен 2005 оны 11 дүгээр сарын 20-нд энэ зайг 1 минут 51.79 секундэд туулж, дээд амжилтыг тогтоож байжээ. Харин тус зайн "Дэлхийн цом"-ын тэмцээний дэд байрт АНУ-ын Xизер Ричардсон 1 минут 52.27 секундэд туулсан амжилтаар орсон бол хүрэл медалийг 1 минут 54.18 секундэд барианд орсон Чехийн тамирчин Мартин Сабликов хүртжээ.


















