Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэшүүрийн “Mongolian Open-2015” тэмцээн болно

Тэшүүрийн “Mongolian Open-2015” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Орхон аймагт болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэшүүрийн “Mongolian Open-2015” тэмцээн болно
Тэшүүрийн “Mongolian Open-2015” тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Тэшүүрийн “Mongolian Open-2015” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Орхон аймагт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм. Тэмцээн олон улсын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу А (Том нас), В (дунд нас), С (бага нас) гэсэн ангиллаар эмэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000 метр, эрэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000, 5000 метрт хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Энэ тэмцээний өмнө Монголын тэшүүрийн холбоо Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-18-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах аж.

Монголд энэ онд олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой.





Хуваалцах