“Tesla” компани оны эхний улирлын байдлаар 702 сая ам.долларын алдагдал амсжээ
Дэлхийн хамгийн шилдэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америкийн Тэсла компани 2019 он гарсаар эхний нэгдүгээр улирлын байдлаар 702 сая ам.долларын алдагдал амссан байна. энэ нь цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа үйлдвэрлэлтийн тоог бууруулсантай холбоотойгоор гарч ирсэн анхны үр дүн юм гэж онцолс
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн шилдэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америкийн Тэсла компани 2019 он гарсаар эхний нэгдүгээр улирлын байдлаар 702 сая ам.долларын алдагдал амссан байна. Энэ нь цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа үйлдвэрлэлтийн тоог бууруулсантай холбоотойгоор гарч ирсэн анхны үр дүн юм гэж онцолсон байна. Америкийн шилдэг бизнесмен, сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн СпайсИкс компани, ирээдүйн тээврийн хэрэгслийн Хайперлүүп төслийг хэрэгжүүлэгч санаачлагч Илон Маскийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч тэсла компани энэ талаараа оны эхний улирлын тайландаа онцолсон байна.
Тэсла мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар нэг хувьцаа бүрээсээ 1,81 ам.долларыг алдана гэж байснаас 4,10 ам.долларыг алдсан байна. 2018 оны сүүлчийн 2 улирлын байдлаар тус улс ашигтай ажиллаж байсан байна. Тухайлбал 2018 оны сүүлийн 3 сард тус компанийн цэвэр ашгийн хэмжээ ойролцоогоор 139,4 сая ам.доллар байсан байна. ер нь бол 3 даар улиралд 311,5 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Ассошейтэд Пресс агентлагийн өмнө нь мэдээлж байснаар 2019 оны эхний улиралд цахилгаан машины үйлдвэрлэл өмнөх оны сүүлийн саруудтай харьцуулахад 10 хувиас илүү хэмжээгээр буурсан байна.
Компанийн өгсөн мэдээллээр бол Тэсла энэ оны эхний гурван сарын байдлаар Калифорни муж дахь Пало-Альто үйлдвэрлэлийн баазаасаа 77100 ширхэг автомашин үйлдвэрлэн гаргаж байжээ. Харин 2018 оны сүүлийн улиралд 86555 ширхэг автомашиныг үйлдвэрлэлээс гаргаж зах зээлд гарахад бэлэн болгож байсан юм байна.


















