Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“The Best of Comedy” тоглолт таван цаг үргэлжилнэ

Дашрамд дуулгахад, ''BEST OF COMEDY'' 24 жилийн түүхнээ 46000 удаа тайзнаа тоглож, 26 сая хүнд инээд бэлэглэж, 256 удаа хандивын тоглолт хийсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“The Best of Comedy” тоглолт таван цаг үргэлжилнэ
“The Best of Comedy” тоглолт таван цаг үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан хошин урлагийн хамтлаг, продакшнуудын нэгдсэн “The Best of Comedy” улаан хивсний ёслолын арга хэмжээ ирэх сарын 1, 2- нд Соёлын төв өргөөнд болно. Тус арга хэмжээнд хошин урлагийн долоон продакшн оролцож өөрсдийн шилдэг номеруудаараа үзэгч фэнүүддээ бэлэг барих юм. Энэхүү арга хэмжээ хоёр жилд нэг удаа болдог бөгөөд анхдугаар наадмаа 2012 онд амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн хошин урлагийн наадам таван цаг үргэлжлэх бөгөөд жүжигчид өөрсдөө хөтлөн, дуулж, бүжиглэж фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэх юм байна.

Дашрамд дуулгахад, ''BEST OF COMEDY'' 24 жилийн түүхнээ 46000 удаа тайзнаа тоглож, 26 сая хүнд инээд бэлэглэж, 256 удаа хандивын тоглолт хийсэн байна.

Хуваалцах