Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“The Best of Me” дэлхий дахины сэтгэлийн утсыг хөндөнө

Өнгөрсөн баасан гарагт дэлхий дахинаа нээлтээ хийн хотуудын томоохон театруудаар цацагдсан “The Best of Me” хэмээх хайр сэтгэл, драм төрлийн кино ердөө гуравхан өдрийн дотор "Dracula Untold", "Annabelle" зэрэг Холливудын энэ үеийн шилдгүүдийг ардаа орхин бокс оффисын дөрөвдүгээр байрт орж ирлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“The Best of Me” дэлхий дахины сэтгэлийн утсыг хөндөнө
“The Best of Me” дэлхий дахины сэтгэлийн утсыг хөндөнө. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагт дэлхий дахинаа нээлтээ хийн хотуудын томоохон театруудаар цацагдсан “The Best of Me” хэмээх хайр сэтгэл, драм төрлийн кино ердөө гуравхан өдрийн дотор "Dracula Untold", "Annabelle" зэрэг Холливудын энэ үеийн шилдгүүдийг ардаа орхин бокс оффисын дөрөвдүгээр байрт орж ирлээ.

Тус үзүүлэлт “Дижитал Контент” ХХК-ийн энэхүү бүтээлийг хэр чансаатай болсныг харуулж буй хэрэг. Кино дэлхий дахинаа нээлт хийсэн өдрөөсөө гарч эхэлжээ. Харин энэхүү сор бүтээл манай үзэгчдэд 10 дугаар сарын 24-нөөс эхлэн хүрэх юм.

Гол үйл явдлын шугам нь ахлах сургуулийн сурагчид болох Аманда, Девидсон хэмээх хүү, охин хоёр гал халуун хайр дурлалаар учирсан жинхэнэ хосууд байна. Гэвч тэдэнд золгүй зүйл тохиож хагацах болно. Харин тэд 20 жилийн дараа дахин учрах ажээ. Тэдний дурлал эцсийн мөчид хагацал байх уу эсвэл үүрдийн учрал болох уу. Энэ орон зайд үзэгчид аялах юм.

Киноны гол дүрүүдийг Холливудын алдарт жүжигчин Michelle Managhan, James Marsden нар бүтээсэн байна. “The Best of Me” театруудаар гарсаар Америкийн кино бүтээл шүүмжлэгчид, сэтгүүлчдийн анхаарлыг зүй ёсоор татах болсон. Тэд "Уг бүтээл үнэхээр хүмүүсийн зүрх сэтгэлийн нандин утсыг хөндсөн, сэтгэл уярал, ухаарлыг авчирсан үнэхээр сайхан бүтээл болж чаджээ. Жинхэнэ хайр хэзээ ч мартагддаггүй, хүмүүс цаг хугацаа өөрчлөгдөж зүрх сэтгэл шаналж, шархалсан ч гэсэн "хайр" мөнх үргэлжилдэг гэдгийг харуулжээ" хэмээн дүгнэсэн байна.

www.thebestofmemovie.com

Хуваалцах