“The Hu” хамтлагийн шинэ уран бүтээл “Shoog shoog”
“The Hu” хамтлаг “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар “Eleven seven records” студитэй хамтран ажиллаж байгаа
Мэдээллийн алба

Монголын "Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг Европын орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа. Тус хамтлагийн “Wolf Totem” дуу нь Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтаж, дээгүүрт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн “Wolf Totem” дууны видео “Фэйсбүүк” сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн “Yuve Yuve Yu” дуу нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3000 ширхэг борлуулалттайгаар дээрх жагсаалтын долоодугаар байрт орсон билээ. “The Hu” хамтлаг “Shoog shoog” нэртэй шинэ дуугаа өнгөрсөн долоо хоногт онлайнаар цацжээ.
Сонирхуулахад, “The Hu” хамтлаг “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар “Eleven seven records” студитэй хамтран ажиллаж байгаа.


















