Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“TheHU” хамтлаг “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байна

Маргааш Малайзад тоглох бол дараа нь Индонезид үргэлжлэн ирэх гуравдугаар сард Японд хийх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“TheHU” хамтлаг “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байна
“TheHU” хамтлаг “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байна. Зураг: МҮОНРТ

“The Hu” хамтлагийн залуус Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили Улсад хөгжмийн наадамд оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөжээ. Мөн АНУ-ын 30 гаруй хотод дахин болон шинээр тоглолтоо хийх юм байна.

Маргааш Малайзад тоглох бол дараа нь Индонезид үргэлжлэн ирэх гуравдугаар сард Японд хийх гэнэ.

Сонирхуулахад, тэд ирэх тавдугаар сарын 21-нд Английн нийслэл Лондон хотноо болох “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байгаа ажээ. Уг наадамд “Best_International_Breakthrough Band” номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд шагналд нэр дэвшсэн хамтлагуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулах юм байна.

Сонсогч фенүүд санал асуулгад оролцохдоо:

  1. Эхнээс нь дуустал бүх номинаци бүрт саналаа ѳгнѳ.

  2. “TheHU” хамтлаг нь “Best International Bteakthrough Band” хэсэгт байгаа, саналаа ѳгч дараарай.

  3. Нэр, и-мэйл хэсэгт бѳглѳѳд #SubmitVotesтовчийг дарж илгээгээнэ.

Хуваалцах