Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Thunder: Амьдрал тоглоом биш, чамд хоёр амь байхгүй

Хип хопын шинэ үеийн төлөөлөл, “Back yard” шоуны ялагч Thunder буюу Б.Өлзий-Учрал нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас өрнүүлж буй "Яараад яахав дээ" аянд нэгдэж, реппэр Desant-тай хамтран дуу бүтээжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Thunder: Амьдрал тоглоом биш, чамд хоёр амь байхгүй
Thunder: Амьдрал тоглоом биш, чамд хоёр амь байхгүй. Зураг: МҮОНРТ

Хип хопын шинэ үеийн төлөөлөл, “Back yard” шоуны ялагч Thunder буюу Б.Өлзий-Учрал нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас өрнүүлж буй "Яараад яахав дээ" аянд нэгдэж, реппэр Desant-тай хамтран дуу бүтээжээ.

Тэрбээр өмнө нь "Зөв тусгал" аянд нэгдэж, дуучин Д.Уламбаяр(Ука)-тай хамтран “Ахиж хоёулаа муудахгүй шүү” хэмээх дуу гаргаж байсан.

Ташрамд дуулгахад, "Яараад яахав дээ" аян эхэлснээс хойш эхний сарын үр дүнд,

-Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар;

-Нас барсан хүний тоо 11.7 хувиар;

-Гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувиар буурсан.

Хуваалцах