Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тив дамнасан хөршүүд” ном хэвлэгдэн гарлаа

Өнөөдөр Монгол Улс, Их Британи умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “ТИВ ДАМНАСАН ХӨРШҮҮД” номын Тэргүүн ботийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа Гадаад харилцааны яаманд боллоо. Тус номыг хэвлэн гаргахын тулд хоёр улсын номын сангуудаас баримт ц

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тив дамнасан хөршүүд” ном хэвлэгдэн гарлаа
“Тив дамнасан хөршүүд” ном хэвлэгдэн гарлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монгол Улс, Их Британи умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “ТИВ ДАМНАСАН ХӨРШҮҮД” номын Тэргүүн ботийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа Гадаад харилцааны яаманд боллоо. Тус номыг хэвлэн гаргахын тулд хоёр улсын номын сангуудаас баримт цуглуулж Их британий Кембрижийн Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажилласан байна.

Ёслолын үйл ажиллагааг ГХЯ, Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт нар оролцлоо.

Кристофер Стюарт уг ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ: Монгол Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон ажил хийж байна. Тухайлбал “Тив дамнасан хөршүүд ном” хэвлэн гаргалаа. Түүнчлэн Лондон хотын захирагч ирэх 9-р сард Монголд айлчлахаар бэлтгэж байна. Цаашид хоёр улсын харилцаа амжилттай үргэжлэх болно гэлээ.

Албаны хүмүүсийн хэлснээр Монгол Британий худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хөгжиж байна. Тухайлбал Оюутолгой төсөлд Британи улсын нэр хүнд бүхий компани хөрөнгө оруулж байгаа юм.

Түлхүүр үг:их британи
Хуваалцах