“Тив дамнасан хөршүүд” номын нээлт болно
Монгол Улс, Их Британиийн умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “ТИВ ДАМНАСАН ХӨРШҮҮД” номын Тэргүүн ботийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа энэ сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд болно.
Мэдээллийн алба

Монгол Улс, Их Британийн умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “ТИВ ДАМНАСАН ХӨРШҮҮД” номын Тэргүүн ботийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа энэ сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд болно.
Ёслолын үйл ажиллагааг ГХЯ, Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн хамтран зохион байгууллах аж. Энэхүү арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт нар оролцоно.


















