Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тивийн иж бүрэн медалийн цуглуулгатай анхны эрэгтэй бөх Д.Хүдэрбулга

Түүнчлэн хүнд жингийн шилдэг бөхчүүд болох ОУХМ Ж.Чулуунбат, Н.Золбоо нартай адил Азийн АШТ-ээс таван медальтай болж айлсав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тивийн иж бүрэн медалийн цуглуулгатай анхны эрэгтэй бөх Д.Хүдэрбулга
Тивийн иж бүрэн медалийн цуглуулгатай анхны эрэгтэй бөх Д.Хүдэрбулга. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 125 кг-ын жинд “Инчёнь-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Доржхандын Хүдэрбулга мөнгөн медаль хүртэв.

Ийнхүү тэрбээр Азийн аваргаас тав дахь медалиа зүүснээс гадна тивийн иж бүрэн медальтай Монголын эрэгтэй бөхчүүдээс анхны бөх болж байна.

Түүнчлэн хүнд жингийн шилдэг бөхчүүд болох ОУХМ Ж.Чулуунбат, Н.Золбоо нартай адил Азийн АШТ-ээс таван медальтай болж айлсав.

Д.Хүдэрбулга Шинэ Делид 1/4 шигшээд Пакистаны Мухаммад Анварыг 12:1-ээр, хагас шигшээд БНСУ-ын Нам Кун Жинийг 8:0-ээр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Казахстаны Юсуп Батырмурзаевт 0:10-аар ялагдсан юм.

Хуваалцах