Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тод манлай уяач О.Батбилэг хурдан азарганыхаа төлийг дуудлага худалдаанд оруулна

Уг шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд ММСУХ-ны Хаан банкны 51 75 17 65 25 дансанд 30 мянган төгрөгийг энэ сарын 15-ны дотор шилжүүлэх шаардлагатай аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тод манлай уяач О.Батбилэг хурдан азарганыхаа төлийг дуудлага худалдаанд оруулна
Тод манлай уяач О.Батбилэг хурдан азарганыхаа төлийг дуудлага худалдаанд оруулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэг "Морьтны хийморь" аянд нэгдэж өөрийн өсгөн үржүүлж буй адуун сүргийн манлай "Алтан азарга" өргөмжлөлт Араб бор азарганыхаа төл шүдлэн бор байдсыг хандивлажээ.

Тус байдасны эх нь улсын наадамд хоёр айрагдсан Ганхүүгийн буурал азарганы төл юм.

Хандиваар ирсэн энэхүү удамт байдсыг тус аянд нэгдэж байгаа морьтон Монголчуудынхаа дунд азтан шалгаруулж олгох юм байна.

Уг шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд ММСУХ-ны Хаан банкны 51 75 17 65 25 дансанд 30 мянган төгрөгийг энэ сарын 15-ны дотор шилжүүлэх шаардлагатай аж.

Азтанг тодруулах үйл ажиллагаа дээрх өдрийн 12:00 цагт эхэлж, пейжээр лайв хийгдэх юм байна.

Хуваалцах