Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тоглолтын өмнө: Герман - Польш

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд явагдах Польш - Германы шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар зургаадугаар сарын 17 -ны 04:00 цагаас Парис хотын Стадэ Д Франц цэнгэлдэх хүрээлэнд явагдах билээ.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тоглолтын өмнө: Герман - Польш
Тоглолтын өмнө: Герман - Польш. Зураг: МҮОНРТ

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд явагдах Польш - Германы шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар зургаадугаар сарын 17 -ны 04:00 цагаас Парис хотын Стадэ Д Франц цэнгэлдэх хүрээлэнд явагдах билээ.

Хоёр баг хоёул тэмцээний эхний тоглолтондоо ялалт байгуулсан мөн багууд тэмцээний гол багаар нэрлэгдэж байгаа нь хоёр багийн тоглолтын ач холбогдолыг улам нэмэгдүүлж хэн нь хэсгээ тэргүүлэх вэ гэдэг асуултын дор тоглолт явагдах юм.

Тус тоглолтонд Германы шигшээ багийн төвийн хагас хамгаалагч Матс Хүммэлс тоглохгүй бол өрсөлдөгч Польшуудаас торгуул гэмтэлтэй тоглогч байхгүй байна.

Head to Head

- Тэд тус тэмцээний урьдчилсан шатанд нэг хэсэг таарсан бөгөөд Варшавд болсон тоглолтонд Германы шигшээ багийн 18 дараалсан хожлын цувралыг Польшууд эцэс болгож байсан.

- Тэд хоорондоо 20 тоглоход Герман 13 хожсон, 6 тэнцээ, Польш 1 удаа хожсон

Герман

-2010 оноо с хойшМэсүт Өзил Дэлхийн аварга болон Евро -д 8 гоолоо бүртгүүлээд байгаа нь бүх тоглогчдыг тэргүүлж байгаа

-Томас Мьюллэр сүүлийн 6 Европын аваргын тоглолтонд ердөө 1 гоол оруулсан бол дэлхийн аваргын 13 тоглолтонд 10 гоол 6 гоолын дамжуулат өгчээ

-Тэд XXI зуун гарснаар ЕВРО -с нэг медал хүртсэн нь 8 жилийн өмнө.

Польш

-Довтлогч Робэрт Лэвандовски нь урьдчилсан шатанд хамгийн олон гоол оруулсан тоглогч бөгөөд түүнээс олон гоол оруулсан тоглогч байхгүй. 13

-Гэвч тэрбээр багийн анд Мануэл Ноёрын эсрэг ердөө 2 гоол оруулж байжээ.

- Польшийн шигшээ гол хөдөлгүүрүүдийн нэг "КУБА" багийнхаа сүүлийн гоолонд оролцсон. 1гоол, 2 гоолын дамжуулалт

Магадлалтай гараа:

Герман: Neuer, Howedes, Boateng, Hummels, Hector, Khedira, Kroos, Muller, Ozil, Draxler, Gotze

Польш: Szczesny, Piszczek, Glik, Pazdan, Jedrzejczyk, Blaszczykowski, Krychowiak, Maczynski, Kapustka, Milik, Lewandowski.

Хуваалцах