Тоглолтын өмнө: Исланд - Унгар
Европын аварга шалгаруулах тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдах 320000 хүн амтай Исландын шигшээ баг Унгарын шигшээ багтай Улаанбаатар хотын 01:00 -с явагдахад бэлэн болоод байна.
Мэдээллийн алба
Европын аварга шалгаруулах тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдах 320000 хүн амтай Исландын шигшээ баг Унгарын шигшээ багтай хийх тоглолт Улаанбаатар хотын цагаар шөнийн 01:00 цагаас явагдахад бэлэн болоод байна.
Хүн амын 10% тус тэмцээнийг үзэхээр ирээд буй Исландуудын шигшээ баг эхний тоглолт буюу Португалын шигшээ багаас тун хэрэгтэй гурван оноо авсан нь тэдэнд цааш шалгарах найдвар төрүүлээд амжсан бол Унгарууд ч ялгаагүй. Тэд хэсгийг толгойлж ч магадгүй гэгдэж байсан Австрийн шигшээ багийг 2:0 харьцаатайгаар ялсан бөгөөд энэ тоглолтоос оноо заавал авах хэрэгтэй болоод байгаа юм.
Энэхүү хоёр багийн гарааны бүрэлдэхүүн зарлагдсан бөгөөд өмнөх тоглолтоос өөрчлөгдсөн зүйл үгүй байгаа юм.
Унгарын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Kiraly; Lang, Guzmics, Juhász, Kadar; Kleinheisler, Gera, Nagy, Steiber, Dzsudzsák; Priskin.
Исландын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Halldórsson; Sævarsson, Sigurðsson, Arnason, Skulason; Guðmundsson, Sigurðsson, Gunnarsson, Bjarnason; Sigthorsson, Böðvarsson
Уг тоглолтыг Монголын Мэдээ суваг болон mnb.mn сайт албан ёсны онцгой эрхтэйгээр шууда дамжуулан үзүүлнэ.


















