Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тоглолтын өмнө: Словак - Англи

Өнөө шөнө Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд явагдах Англи болон Словакийн шигшээ багийн онц сонирхолтой тоглолт бид бүгдийг хүлээж байна.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоглолтын өмнө: Словак - Англи
Тоглолтын өмнө: Словак - Англи. Зураг: МҮОНРТ

Өнөө шөнө Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд явагдах Англи болон Словакийн шигшээ багийн онц сонирхолтой тоглолт бид бүгдийг хүлээж байна. Английн шигшээ багийн хувьд 1 хожиж, 1 тэнцээ буюу 4 оноогоор хэсгээ тэргүүлж, улмаар хэсгээс гарах боломжтой багуудын нэгээр нэрлэгдээд байгаа. Словакийн шигшээ багийн хувьд сайн ч биш, муу биш буюу 3 оноотой хэсгээс гарахаар мэрийж буй баг юм. Хоёр багт хоёул хожил авахад хэсгээс гарах боломжоо бататгах бол тэнцвэл хоёул цааш шалгарах эрхтэй болох юм.

Head to Head

- Өмнө нь тэд 2004 оны Европын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад нэг хэсэгт орж байсан.

- 2009 онд нөхөрсөг тоглолтын хүрээнд тоглоход Англичууд 4:0 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд тус тоглолтод одоогийн багийн ахлагч Вэйн Рүүни дүбл хийж байсан.

- Английн Словакад хийсэн сүүлийн 8 гоолын 7 нь тоглолтын 60 дахь минутаас хойш байсан.

Словак

- Олон улсын чанартай сүүлийн 6 тоглолтод хаалгаа цэвэр манаагүй

- Сүүлд оруулсан гурван гоолын хоёрт нь багийн лидер Марэк Хамшик оролцсон. 1 гоол, 1 гоолын дамжуулалт хийсэн.

- Тэд 2010 онд Шинэ Зеландтай 1:1-ийн харьцаатай тэнцсэнээс хойш дахин олон улсын тэмцээнд тэнцээ амсаагүй.

Англи

- Тэд 2008 оны сонгон шалгаруулалтад Хорватын шигшээ багт 3:2-ын харьцаатай хожигдсоноос хойш 90 болон 120 минутад хожигдоогүй.

- Жэмми Варди 2016 оны Английн шигшээ багийн мэргэн бууч бөгөөд одоогоор 5 тоглолтод 4 гоол оруулаад байна.

- 2004 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Францын шигшээ багт 2:1-ийн харьцаатайгаар ялагдал хүлээснээс хойш тэд тус тэмцээнд хожигдоогүй. 5 хожил 4 тэнцээтэй.

Хуваалцах