Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тоглолтын өмнө: Украйн - Умард Ирланд

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "C" хэсгийн хүрээнд явагдах Умард Ирланд - Украйны шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар 6-р сарын 17 -ны оройн 01:00 -с Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдах билээ.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоглолтын өмнө: Украйн - Умард Ирланд
Тоглолтын өмнө: Украйн - Умард Ирланд. Зураг: МҮОНРТ

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "C" хэсгийн хүрээнд явагдах Умард Ирланд - Украйны шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар 6-р сарын 17 -ны оройн 01:00 -с Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдах билээ.

Хоёрын багийн тоглолт өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр баг хоёул тэмцээний эхний тоглолтондоо хожигдсон нь тус тоглолтонд хичээх гол шалтгаан болох юм.

Head to Head

- Умард Ирландууд Украйны шигшээ багийг түүхэндээ хожиж үзээгүй. 2 тэнцээ, 2 ялалт

- Хамгийн сүүлд тэд 1998 оны дэлхиийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын хэсэгт учраа таарсан

- 1998 оны дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын хэсэгт болсон тоглолтонд одоогийн Украйны шигшээ багийн туслах дасгалжуулагч Андре Шивчэнко тоглон гоол оруулж байсан.

Украйн:

- Энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн нь тэдний анхны эрхээ аван оролцож буй тэмцээн юм. 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээн нь зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу шууд оролцсон.

- Германтай хийсэн тоглолтонд нийт 12 удаагийн булангийн цохилт гүйцэтгэсэн нь Испаний шигшээ араас орох амжилт

- Тэдний 5 тоглолт хожигдоогүй явсан цувралыг Германчууд зогсоосон

- Тэд сүүлийн 3 тоглолтондоо 7 гоол алдаад байна.

Зураг

Умард Ирланд

- Энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн нь тэдний анхны Европын аварга шалгаруулах тэмцээн

- Польшийн шигшээд хожигдсон нь тэдний 12 дараалсан амжилтыг зогсоосон. 6хожил, 6 тэнцээ

Магадлалтай гарааны бүрэлдэхүүн

Украйн: Pyatov, Fedetskiy, Khacheridi, Rakitskiy, Shevchuk, Sydorchuk, Stepanenko, Yarmolenko, Kovalenko, Konoplyanka, Zozulya.

Умард Ирланд: McGovern, Cathcart, McAuley, Evans, McLaughlin, McNair, Baird, Norwood, Ferguson, Davis, Lafferty.

Хуваалцах