“Тоглоомын түүх-4" нээлтээ хийсэн долоо хоногтоо 240 гаруй сая ам.доллар олов
"BoxOffice”-ийг тэргүүлж, нийт ашиг орлого нь хэдийн 240 сая ам.доллар давжээ
Мэдээллийн алба

“Pixar” студийн хамгийн алдартай бүтээлийн нэг "Тоглоомын түүх" анимэйшн киноны шинэ анги буюу "Тоглоомын түүх-4" энэ сарын 21-нд дэлхий даяар нээлтээ хийсэн.
Тэгвэл тус бүтээл нээлтээ хийсэн долоо хоногтоо АНУ-ын зах зээлээс 118-125 сая, олон улсаас 120 сая ам.доллар цуглуулснаар ”BoxOffice”-ийг тэргүүлж, нийт ашиг орлого нь хэдийн 240 сая ам.доллар давжээ.
Сонирхуулахад, "Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино анх 1995 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрийн баатруудад Том Хэнкс, Тим Аллен, Дон Риклз болон бусад алдартай жүжигчид дуу оруулсан. Харин тус хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 1999 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж, нэг тэрбум ам.долларын ашиг орлого олсон байдаг.


















