Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тоглоомын түүх-4" зургаадугаар сарын 21-нд  нээлтээ хийнэ

гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж, нэг тэрбум ам.долларын ашиг орлого олсон байдаг.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тоглоомын түүх-4" зургаадугаар сарын 21-нд  нээлтээ хийнэ
“Тоглоомын түүх-4" зургаадугаар сарын 21-нд  нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Pixar” студийн хамгийн алдартай бүтээлийн нэг "Тоглоомын түүх" анимэйшн киноны шинэ анги буюу "Тоглоомын түүх-4" ирэх зургаадугаар сарын 21-нд дэлхий даяар нээлтээ хийнэ.

Энэ ангид үйл явдал Бо Пип (Хоньчин охин) гэх дүрийн эргэн тойронд өрнөх аж. Тус бүтээлийн гол баатар болох Вуди, Баз Лайтер, Ноён ба Хатагтай төмсөн толгойт болон тэдний найзууд өмнөх ангид худалдагдсан Бо Пипийг хайж олохоор шийдсэнээр хөгжилтэй адал явдал эхэлнэ. Ийн тус бүтээлийн сүүлийн анги гарснаас хойш есөн жилийн дараа гол дүрийн баатрууд эргэн дэлгэцнээ гарах юм байна.

Сонирхуулахад, "Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино анх 1995 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрийн баатруудад Том Хэнкс, Тим Аллен, Дон Риклз болон бусад алдартай жүжигчид дуу оруулсан. Харин тус хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 1999 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж, нэг тэрбум ам.долларын ашиг орлого олсон байдаг.

Хуваалцах