Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тохилог сайхан амьдрахад тийм ч их орон зай хэрэггүй

Дэлхийн хүн ам улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед хүн бүрийг орон сууцаар хангах асуудал олон бүс нутагт, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан том хотуудын хувьд тулгамдсан асуудал болдог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тохилог сайхан амьдрахад тийм ч их орон зай хэрэггүй
Тохилог сайхан амьдрахад тийм ч их орон зай хэрэггүй. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хүн ам улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед хүн бүрийг орон сууцаар хангах асуудал олон бүс нутагт, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан том хотуудын хувьд тулгамдсан асуудал болдог. Тэгвэл Италийн зохион бүтээгчид тохилог сайхан амьдрахад тийм ч их орон зай хэрэггүй гэдгийг жижиг байшингийн загваруудаараа нотлон харуулжээ.

Тус загварыг сонирхогчид 9 метр квадрат хэмжээтэй байрыг хүний бүхий л хэрэгцээг хангахуйцаар тохижуулж болохыг өөрсдийн нүдээр харахаас гадна багахан хэмжээний төлбөр төлсөн тохиолдолд амьдарч үзэх ч бололцоотой гэнэ. Сүүлийн үед тансаг хэрэглээг хангахын тулд их зай талбай эзэлсэн барилга байгууламж барих үзэгдэл олширсон нь цөөн хүний тав тухын төлөө их хэмжээний эрчим хүч ашиглах, талбайг үр ашиггүй зарцуулах сул талтайгаас гадна байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа юм.

Жич: Уншигч та бүхэнд санаа болохуйц жижиг байшингийн загвар зургуудыг хүргэж байна.

Хуваалцах