Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Токио-2020” олимпийн наадмын бамбар ирэх оны гуравдугаар сарын 26-аас эхэлж 121 өдөр аялана

Уг бамбар нь Япончуудын бахархал, гоёл болсон сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар тургих зориулалтаар бүтээжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Токио-2020” олимпийн наадмын бамбар ирэх оны гуравдугаар сарын 26-аас эхэлж 121 өдөр аялана
“Токио-2020” олимпийн наадмын бамбар ирэх оны гуравдугаар сарын 26-аас эхэлж 121 өдөр аялана. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпийн наадмын бамбарыг танилцуулах ёслол болжээ. Уг бамбар нь Япончуудын бахархал, гоёл болсон сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар тургих зориулалтаар бүтээжээ.

Фукушима мужийн J-Village хөлбөмбөгийн стадионоос эхлэх олимп, паралимпийн наадмын галт бамбарын буухиа 2020 оны гуравдугаар сарын 26-нд цунами, цөмийн станцын тэсрэлт болсон газраас эхлэн Япон Улсын 47 муж, 857 хот, тосгодоор дайран нийт 121 өдөр аялах юм байна.

Хуваалцах