“Токио-2020” олимпийн наадмын цэнгэлдэх 2019 онд ашиглалтад орно
Кенго Кума тус цэнгэлдэхийнхээ гаднах дизайныг улсынхаа уламжлалт сүмийн загварт тусгаж, дээвэр болон хана хэсэгт эко байгууламж бүтээхээр тогтжээ. Мөн цэнгэлдэх хүрээлэнг барих түүхий эдийг ган болон төмөр ашиглаж, гаднах орчинг ногоон байгууламжаар тохижуулахаар төлөвлөсөн байна.
Мэдээллийн алба

“Токио-2020” зуны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Японы нийслэл Токио хотноо хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпийн 32 дахь удаагийн наадам болно. Тус наадмын хамгийн гол зүйлүүдийн нэг бол яах аргагүй олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн. Олимпийн нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг Япон Улсын алдарт архитекторч Кенго Кума гаргасан. Өмнө нь Их Британийн архитекторч Заха Хадигийн ультрамодерн загварын нийт өртгийг 252 тэрбум иен болно гэхэд Японы Засгийн газар хэтэрхий өндөр өртөгтэй гэх шалтгаанаар үл зөвшөөрч, ийнхүү Кенго Кумагийн загварыг сонгосон билээ.
Кенго Кума тус цэнгэлдэхийнхээ гаднах дизайныг улсынхаа уламжлалт сүмийн загварт тусгаж, дээвэр болон хана хэсэгт эко байгууламж бүтээхээр тогтжээ. Мөн цэнгэлдэх хүрээлэнг барих түүхий эдийг ган болон төмөр ашиглаж, гаднах орчинг ногоон байгууламжаар тохижуулахаар төлөвлөсөн байна. Үнийн хувьд 153 тэрбум иен буюу 1.26 тэрбум ам.доллараар босгох аж. Зураг төслийн дагуу барилгын ажил хоёр сарын дараа эхлэх гэж байна.


















