Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Токио - 2020” олимпийн үеэр “Mongolia house” ажиллана

Монгол Улсын соёл, ёс заншил, спорт-олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлуулж, урлагийн тоглолт, үндэсний брэндийн үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Токио - 2020” олимпийн үеэр “Mongolia house” ажиллана
“Токио - 2020” олимпийн үеэр “Mongolia house” ажиллана. Зураг: МҮОНРТ

Зуны спортын XXXII олимпийн наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдана.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио - 2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг болох “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, олимпийн наадмын үеэр “Mongolia house” байгуулж ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Сонирхуулахад, “Mongolia house” “Токио–2020” олимпийн наадам зохиогдох хугацаанд буюу нийт 14 хоног үйл ажиллагаа явуулах аж. Түүнчлэн Монгол Улсын соёл, ёс заншил, спорт-олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлуулж, урлагийн тоглолт, үндэсний брэндийн үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулна.

Хуваалцах