Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Токио-2020” олимпын наадмын галт бамбар асаах ёслол Олимпиа уулын бэлд болов

Энэхүү олимпын галт бамбарыг 2016 оны Риогийн олимпын буудлагын тэмцээний алтан медальт Анна Коракаки хүлээн авав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Токио-2020” олимпын наадмын галт бамбар асаах ёслол Олимпиа уулын бэлд болов
“Токио-2020” олимпын наадмын галт бамбар асаах ёслол Олимпиа уулын бэлд болов. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын галт бамбар асаах ёслол өчигдөр Грек Улсын эртний Олимпиа уулын бэлд эхэлжээ.

Уг арга хэмжээ 1984 оноос эхлэлтэй бөгөөд энэ жил анх удаа үзэгчгүй болов.

Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах тус арга хэмжээг зохион байгуулагчдыг "Засгийн газрын зүгээс бүхий л түвшинд гайхалтай дэмжлэг үзүүлж, маш сайн хамтарч ажиллалаа. Мөн зуны олимпыг цуцлах эсвэл хойшлуулахгүй байх арга хэмжээ авч буйд баяртай байна” гэв.

Энэхүү олимпын галт бамбарыг 2016 оны Риогийн олимпын буудлагын тэмцээний алтан медальт Анна Коракаки хүлээн авав.

Хуваалцах