Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Токио-2020" паралимпын нээлтийн ажиллагаа өнөөдөр 19:00 цагт эхэлнэ

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс хүний их эмч Ш.Болормаа, ковид хариуцсан мэргэжилтэн Э.Энхбаатар нар тамирчдынхаа арын албыг хариуцан ажиллаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Токио-2020" паралимпын нээлтийн ажиллагаа өнөөдөр 19:00 цагт эхэлнэ
"Токио-2020" паралимпын нээлтийн ажиллагаа өнөөдөр 19:00 цагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" паралимпын нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар өнөөдөр 19:00 цагаас эхэлнэ. Ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд 60 гаруй улсын 4400 орчим тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Монгол Улсын баг тамирчид зуны паралимпийн 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс хүний их эмч Ш.Болормаа, ковид хариуцсан мэргэжилтэн Э.Энхбаатар нар тамирчдынхаа арын албыг хариуцан ажиллаж байна.

Хуваалцах