Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох тамирчдыг шинжлэх ухаанд суурилж бэлдэж байна

олимпод оролцох баг, тамирчдын бэлтгэл цугларалтад эрдэм шинжилгээний болон эмч нарын багийг томилон ажиллуулахаас гадна хоол зүйч, сэтгэл зүйчдийн багтай хамтран ажиллаж байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох тамирчдыг шинжлэх ухаанд суурилж бэлдэж байна
“Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох тамирчдыг шинжлэх ухаанд суурилж бэлдэж байна. Зураг: МҮОНРТ

Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв 2020 оны 9 дүгээр сарын 22-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өмнөө тавьсан стратеги зорилтынхоо хүрээнд “ Токио-2020” зуны олимп болон паралимпын тамирчдын бэлтгэл дасгалжуулалтыг спортын шинжлэх ухаанд суурилсан байдлаар хийлгэхэд голлон анхаарч ажиллаж байна. Тус төвийн зүгээс олимпод оролцох баг, тамирчдын бэлтгэл цугларалтад эрдэм шинжилгээний болон эмч нарын багийг томилон ажиллуулахаас гадна хоол зүйч, сэтгэл зүйчдийн багтай хамтран ажиллаж байгаа аж.

Түүнчлэн тамирчдыг эм, витаминаар хангаж, эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхээс гадна эрдэм шинжилгээний сорил тестийг тамирчдын бэлтгэлийн цикл тутамд тогтмол авч, ерөнхий болон тусгай бэлтгэл, хоол зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна.

Хуваалцах